Chimege Hello Tomorrow-т оролцов.

min read

Deep tech салбарын эко систем хэмээгддэг Hello Tomorrow тэмцээнд энэ жил Чимэгэ системс анх удаа оролцож, ихээхэн зүйлийг үзэж, харж, мэдэж авлаа. Юуны өмнө Deep tech гэдэг нь шинжлэх ухаан болон инженерчлэлийн бодит сорилт дээр тулгуурласан технологийн дорвитой шийдлүүдийг нийлүүлж буй стартап эсвэл инновацын ангилал юм. Үүнийг заримдаа Hard Tech ч гэж ярьдаг.

Жишээлбэл нэгэн дэлгүүр дижитал орчинд шилжиж онлайн дэлгүүр боллоо гэхэд ихэнхдээ даацтай шинэ хийхгүйгээр, хуучин байсан онлайн дэлгүүр хийдэг программуудыг өөртөө тохируулан засварлаад эсвэл ямар нэг программ хангамжийн газраар хийлгээд веб дэлгүүр болчихдог. Энэ бол Deep tech биш юм. Тэгээд ч бизнес моделийнх нь гол цөм нь технологи биш бараа зарах юм. Технологи бол зүгээр л зорилгодоо хүрэх хэрэгсэл болж буй юм. Харин Deep Tech стартапуудын хувьд технологи анхаарлынх нь гол цөм болдог. Ихэнхдээ уламжлалт эцсийн хэрэглэгчдэд зориулсан биш B2B секторын компаниудад зориулсан хөгжүүлэлт рүү чиглэдэг. Тиймээс хөгжүүллийн инновацын түвшин нь их өндөр болдог.

Deep Tech нь амьдралын бүхий л салбарыг дижитал болгох асуудлыг авч үздэг бөгөөд сүүлийн үед биологийн өгөгдлийг Deep Learning-р боловсруулсан шийдлүүд рүү ихээхэн чиглэж байна. Ер нь Deep гэдэг үг нь ч түүнээс улбаатай.

Hello Tomorrow нь жил бүр Парист зохион байгуулагддаг Deep Tech салбарын хамгийн том нөлөө бүхий үйл ажиллагаа бөгөөд энэ удаад Парис хотноо 3 хоног үргэлжиллээ. Энэ жилийн Hello Tomorrow тэмцээнд дэлхийн шилдэг 100 стартап үүний дотор 40 ширхэг Deep tech pioneers оролцсон бөгөөд түүнд Чимэгэ багтсан нь бахархалтай байлаа. Гэхдээ Ковидын нөхцөл байдлаас шалтгаалсан уу бүү мэд эрүүл мэнд, био технологийн салбарын шийдлүүд ихэнх нь байлаа. Цөөн тооны сансрын технологийн шийдэл, хөдөө аж ахуйн шийдлийг эс тооцвол мэдээллийн технологиос Чимэгэ системс ганцаараа байлаа.

Тус үйл ажиллагааны үеэр дэлхий аль чиглэлд хэр хурдтай хөгжил буй чиг хандлага нь ерөнхийдөө харагдаж байсан бөгөөд хүсэж буй хөрөнгө оруулалтууд ч олон арван сая доллароор яригдаж хэмжээнд байдаг юм байна.