Хиймэл оюун бол бидний ирээдүй

min read

Хүмүүс хиймэл оюуны талаар ярилцах нь бүү хэл итгэдэггүй, худал яриа мэтээр төсөөлдөг байсан цаг саяхан. Учир нь хамгийн хөлдүү, царцчихсан салбар байв.
Гэтэл өдгөө хүмүүс өөрсдөө ч мэдэхгүй хиймэл оюуныг өдөр тутмын амьдралдаа хэрэглэж байна. Дүрс оношилгооны системүүд, тээвэр зохицуулалт, тоос сорогч робот, дуут туслахууд, автомашины хэрэгслүүд, жолоочгүй машин гэх мэт дурдвал маш урт жагсаалт болно.

Нэг хэсэг хүмүүс хиймэл оюун ажлын байруудыг булааж, хүн төрөлхтнийг устгана гэдэгт итгэдэг бол нөгөө хэсэг нь ажлын байрыг булаах биш харин ч хүмүүсийн ажилд тус нэмэр болно гэж үздэг. Хэн шүршүүртээ зогсоод өдрийн ажлынхаа төлөвлөгөөг сонсчихдог, цаг агаарын мэдээ, халуун сэдвийг мэдчихдэг, өөрөө явдаг машин, яриагаараа удирдчихдаг гэр, хувийн туслахтай болохыг хүсэхгүй гэж?

Нийгмийн хөгжлийн аль ч цаг үед хүн төрөлхтөн тухлаг амьдрахыг хүссээр иржээ. Тиймээс хүний энэхүү хүслийг хиймэл оюун л хамгийн сайн хангах болно. Тиймээс хүссэн ч эс хүссэн ч хиймэл оюун бол бидний ирээдүй юм.