Нууцлалын бодлого

Хувилбар 1.0 (Анхны хувилбар)

БИД ХЭН БЭ?

Энэхүү веб хуудсыг (https://www.chimege.mn / https://www.chimege.com) “Чимэгэ системс” ХХК ажиллуулж байгаа бөгөөд Чимэгэ системсийн бүх бүтээгдэхүүний арчилгаа үйлчилгээг хийдэг.

Тус веб хуудас нь таны хувийн аюулгүй байдлыг чухалчлах бодлогыг баримтална. Энэ бодлого www.chimege.com хуудас хэрэглэгчдийн мэдээлэлтэй хэрхэн харьцахыг тодорхойлно. Манай веб хуудсаар зочилсноор таныг нууцлалын бодлогыг зөвшөөрсөн гэж үзэх болно.

БИДНИЙ ЦУГЛУУЛАХ МЭДЭЭЛЭЛ

Бид зөвхөн дараах хоёр төрлийн хувийн мэдээллийг авдаг.

  1. Холбогдох мэдээлэл. Та манай харилцах маягтаар Нэр болон Цахим шуудангийн хаягаа өгч холбогдсон бол бидэнд энэ мэдээлэл ирнэ.
  2. Энэхүү веб хуудас болон түүний апп бидний хөгжүүлж буй дуу ярианы технологийн дэвшлийг үзүүлэх зорилготой. Тиймээс, яриаг бичвэрт буулгах системийг туршиж үзэхийн тулд таны бичлэг манай сервер рүү илгээгдэх шаардлагатай.

КҮҮКИЙ

Бид хэрэглэгчдийг тодорхойлохын тулд Күүкий ашиглахгүй

ДОТООД БОДЛОГО

Бид энэ мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой нууцлалын бодлогыг байнга хянаж, сайжруулан шинэчилж байх болно.

Асуулт ба хүсэлт. Хэрэв танд энэхүү нууцлалын бодлоготой холбоотой санал хүсэлт, асуулт, эсвэл таны эрх зөрчигдөж байна гэж үзэх ямар нэгэн заалт байвал info@chimege.com хаягаар холбогдоно уу.