Үйлчилгээний нөхцөл
Хувилбар 1.1 · 2026.11.12-нээс хүчинтэй
Үйлчилгээ үзүүлэгч: “Чимэгэ Системс” ХХК
Цахим хаяг: https://chimege.com
1. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь “Чимэгэ Системс” ХХК (цаашид “Компани” гэх)-ийн chimege.com цахим хуудас (цаашид “Вебсайт” гэх), түүнд нийтэлсэн мэдээлэл, технологийн танилцуулга, бүтээгдэхүүний туршилтын боломжуудыг ашиглахтай холбоотой харилцааг зохицуулна.
1.2. Вебсайтыг ашигласнаар хэрэглэгч энэхүү нөхцөлтэй танилцаж, зөвшөөрсөнд тооцно. Хэрэглэгчийн хуульд заасан эрхийг энэхүү нөхцөлөөр хязгаарлахгүй.
1.3. Вебсайтаар дамжин танилцуулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ, API болон технологийн шийдлүүдийг ашиглахад тухайн бүтээгдэхүүний тусгай үйлчилгээний нөхцөл, лицензийн гэрээ, эсхүл талуудын байгуулсан гэрээ давхар үйлчилнэ.
2. Оюуны өмчийн эрх
2.1. Компанийн боловсруулсан болон хууль ёсоор эзэмшиж буй программ хангамж, эх код, хиймэл оюуны загвар, алгоритм, загварын архитектур, параметр, сургалтын өгөгдөл, технологийн шийдэл, дуу хоолойн загвар, дизайн, брэнд, барааны тэмдэг болон бусад оюуны өмчийн эрх Компани эсхүл холбогдох эрх эзэмшигчид хадгалагдана.
2.2. Компанийн урьдчилсан бичгээр олгосон зөвшөөрөлгүйгээр дараах үйлдлийг хориглоно:
- Вебсайтын хамгаалагдсан агуулга, программ хангамж, технологийн шийдлийг хуулбарлах, өөрчлөх, зөвшөөрөлгүйгээр арилжааны зорилгоор ашиглах, түгээх;
- Программ хангамж, AI загвар, API болон технологийн шийдлийн эх код, алгоритм, дотоод бүтцийг зөвшөөрөлгүйгээр задлан шинжлэх, урвуу инженерчлэл хийх;
- Компанийн дуу хоолой, аудио үр дүн, технологийн өгөгдлийг зөвшөөрөлгүйгээр цуглуулж, AI загвар сургах, хуулбарлах болон өрсөлдөхүйц технологи хөгжүүлэхэд ашиглах;
- Компанийн нэр, лого, барааны тэмдэг, бүтээгдэхүүний нэршлийг төөрөгдүүлэх, албан ёсны хамтын ажиллагаатай мэт ойлголт төрүүлэх байдлаар ашиглах.
2.3. Вебсайт болон бүтээгдэхүүнтэй танилцах, турших боломж олгосон нь Компанийн оюуны өмчийн эрх, технологийн лиценз, өмчлөх эрхийг хэрэглэгчид шилжүүлсэнд тооцогдохгүй.
3. Технологи болон бүтээгдэхүүний ашиглалт
3.1. Компани нь хиймэл оюунд суурилсан яриа таних, дуу хоолой үүсгэх, хэл боловсруулах, бичвэр таних болон бусад технологийн шийдлийг бүтээгдэхүүн тус бүрийн цахим хуудсаар дамжуулан танилцуулж, зарим боломжийг туршилтын хэлбэрээр ашиглуулж болно.
3.2. Туршилтын үйлчилгээ нь технологийн боломжийг танилцуулах зориулалттай бөгөөд байнгын ажиллагаа, тодорхой хэрэгцээ болон хүрээнд нийцэх байдлыг баталгаажуулахгүй.
3.3. Хэрэглэгч өөрийн оруулсан бичвэр, дуу хоолой, файл болон бусад агуулгыг ашиглах хууль ёсны эрхтэй байх бөгөөд тэдгээрийн агуулга, ашиглалтыг бүтээгдэхүүн тус бүрийн цахим хуудасд нийтэлснээр мөрдлөг болгоно.
3.4. Хэрэглэгчийн оруулсан агуулгын өмчлөх эрх Компанид шилжихгүй. Компани нь тухайн агуулгыг үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хүрээнд боловсруулан ашиглаж болно.
3.5. Вебсайтын туршилтын интерфейс, API болон техникийн боломжийг зөвшөөрөлгүй автоматжуулах, хамгаалалт болон хэрэглээний хязгаарлалтыг тойрч гарах, системд хэт ачаалал үүсгэхийг хориглоно.
4. Хэрэглэгчийн үүрэг, хязгаарлалт
4.1. Хэрэглэгч Вебсайтыг болон Вебсайтад танилцуулсан бүтээгдэхүүнүүдийг Монгол Улсын хууль тогтоомж, энэхүү нөхцөл болон гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн ашиглана.
4.2. Вебсайтыг хууль бус агуулга боловсруулах, залилан үйлдэх, бусдын эрхийг зөрчих, системийн аюулгүй байдалд халдах болон Компанийн технологийг зөвшөөрөлгүй ашиглах зорилгоор ашиглахыг хориглоно.
4.3. Энэхүү нөхцөлийг зөрчсөн тохиолдолд Компани нь зөрчлийн шинж чанар, эрсдэлийг харгалзан учирсан хохирлоо хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй.
5. Мэдээллийн нууцлал
5.1. Компани нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, хамгаална.
5.2. Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, хадгалах болон хамгаалах дэлгэрэнгүй нөхцөлийг Компанийн Нууцлалын бодлого-оор зохицуулна.
6. Хариуцлага болон үйлчилгээний өөрчлөлт
6.1. Компани нь Вебсайтын найдвартай ажиллагааг хангахыг эрмэлзэх боловч техникийн шинэчлэл, засвар үйлчилгээ болон бусад нөхцөлөөс шалтгаалан үйл ажиллагаа түр саатаж болно.
6.2. Компанийн бүтээгдэхүүнүүдийн хиймэл оюуны боловсруулалтын үр дүнд алдаа, зөрүү үүсэж болох тул хэрэглэгч тухайн үр дүнг ашиглахаасаа өмнө нягтлан шалгах үүрэгтэй.
6.3. Компани нь Вебсайтын агуулга, технологийн танилцуулга, бүтээгдэхүүний мэдээлэл болон энэхүү үйлчилгээний нөхцөлийг шинэчлэх эрхтэй. Шинэчилсэн нөхцөлийг Вебсайтад нийтэлж, хүчин төгөлдөр болох хугацааг мэдээлнэ.
7. Холбоо барих
Энэхүү үйлчилгээний нөхцөл, технологийн ашиглалт болон оюуны өмчтэй холбоотой асуудлаар дараах хаягаар холбогдоно.
Үйлчилгээ үзүүлэгч: “Чимэгэ Системс” ХХК
Вебсайт: https://chimege.com
И-мэйл: info@chimege.com
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай 8/1, Сити Тауэр 4 давхар 401 тоот.