Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас гарааны бизнесийг дэмждэг “Star Venture” хөтөлбөр өнгөрөгч оны 11-р сарын 17-нд Монгол Улсад албан ёсоор хэрэгжиж эхэлсэн.
Star Venture нь сонгогдсон гарааны бизнес эрхлэгчдийг 18 сарын турш эрчимжүүлсэн хөтөлбөрт хамруулж, зөвлөх үйлчилгээ, менторинг, олон улсын нетворкинг, хэрэгцээт санхүүжилт зэргийг цогцоор нь олгодог хөтөлбөр юм.
Уг хөтөлбөр нь сүүлийн 3 жилийн хугацаанд дэлхийн 21 орны 500 гаруй стартапыг дэмжин ажилласан туршлагатай бөгөөд энэ удаад Монгол улсын гарааны бизнес эрхлэгчдийн хөгжилд хувь нэмэр оруулахаар төвлөрөн ажилласан байна.
Манай улсаас салбар бүрийн стартап компаниудын төлөөлөл оролцсоноос Чимэгэ Системс компани нь Монгол хүн ба робот, эсвэл роботуудыг хооронд нь “хүний харилцааны хэрэгслээр” холбох үйлийг хиймэл оюуны тусламжтайгаар амжилттай боловсруулсан дэлхийн анхны компани бөгөөд “Star Venture” хөтөлбөрт сонгогдсондоо туйлын баяртай байна.
Бидэнд боломж олгосон EBRD in Mongolia талархал илэрхийлэхийн сацуу хамтдаа сонгогдсон стартап-ууддаа баяр хүргэе.