Career
Come join us on our journey to the future.
Positions
Team
Type
AI инженер
AIБүтэн цаг
AI
Бүтэн цаг
Гүйцэтгэх үүрэг
- Автомат ML pipeline үүсгэх.
- Зохих DL алгоритмуудыг судалж, хэрэгжүүлэх.
- Их өгөгдөлтэй ажиллах, модель сургах.
- Машин сургалтын тест туршилтуудыг ажиллуулах.
Ур чадвар
- Python хэл дээр найдвартай, чанартай код бичих чадвартай.
- Машин сургалтын frameworks (PyTorch, Keras гэх мэт) болон scikit-learn зэрэг сангуудыг мэддэг байх
- Их өгөгдөлтэй ажиллах, модель сургах.
- Git мэддэг, ашигладаг байх
- Компьютерын ухаан, математик эсвэл түүнтэй дүйцэх салбарын бакалаврын зэрэгтэй байх
2026.11.27 хүртэл
Программ хангамжийн инженер
TechБүтэн цаг
Tech
Бүтэн цаг
Гүйцэтгэх үүрэг
- Код бичих, хянах, сайжруулах.
- Системийн архитектурын шийдэл гаргах.
- Хөгжүүлэлтийн багт дэмжлэг үзүүлж, чиглүүлж ажиллах.
- Салбарын чиг хандлага, технологийн хөгжлийг судалж, хэрэгжүүлэх.
Ур чадвар
- Мэдээллийн технологи, Программ хангамжийн эсвэл түүнтэй дүйцэх чиглэлээр их сургууль төгссөн.
- Программ хөгжүүлэлтийн чиглэлээр 5-с багагүй жил ажилласан туршлагатай.
- Инженерчлэлийн зарчим, сахилга бат, арга зүйн мэдлэгтэй.
- Код рефакторинг хийж байсан туршлагатай бол давуу тал болно.
- Микросервис, Domain-Driven Design, Event Oriented хөгжүүлэлт дээр ажиллаж байсан бол давуу тал болно.
- Confluent Kafka, Go, Flutter, VueJS, Python, PostgreSQL-ийн талаар мэдлэгтэй бол давуу тал болно.
- Бизнес процесс болон системийн шаардлага боловсруулах туршлагатай бол давуу тал болно.
2026.12.11 хүртэл
Байгууллагын борлуулалтын менежер
BusinessБүтэн цаг
Business
Бүтэн цаг
Гүйцэтгэх үүрэг
- Байгууллагыг төлөөлж, бизнесийн харилцаа тогтоох, хэлэлцээ хийх
- Жил, улирал, сарын борлуулалтын төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжилтийг хангаж ажиллах
- Бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулах, харилцагчдад мэдээллийг хүргэх
- Үнийн санал боловсруулах, борлуулалтын гэрээг байгуулах
- Борлуулалтын тайлан, мэдээллийг тогтмол гаргах
Ур чадвар
- Борлуулалтын салбарт 3 ба түүнээс дээш жилийн туршлагатай,
- Байгууллагыг төлөөлөх, нэр хүндийг хамгаалах, харилцааны болон бичгийн ур чадвартай,
- Технологийн салбарт сонирхолтой, суурь мэдлэгтэй,
- Компьютерийн хэрэглээний мэдлэгтэй (MS Office, CRM систем),
- Зах зээлийн судалгаа, харилцагчийн судалгааг хийх, дүгнэх, хэрэгжүүлэх ур чадвартай.
2026.11.06 хүртэл
Дизайнер
BusinessБүтэн цаг
Business
Бүтэн цаг
Гүйцэтгэх үүрэг
- Байгууллагын брэндийн өнгө төрх, дизайны стандартад нийцсэн визуал шийдэл боловсруулах;
- Маркетинг, сурталчилгаа, сошиал медиа болон дижитал контентын дизайн боловсруулах;
- Бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлогт нийцсэн бүтээлч дизайн гаргах;
- Холбогдох багуудтай хамтран ажиллаж, дизайны шаардлагын дагуу загвар боловсруулах, сайжруулах;
- Дизайны чиг хандлага, шинэ технологийг судалж, дизайны чанар, бүтээмжийг тасралтгүй сайжруулах;
Ур чадвар
- Мэргэжлийн программууд дээр ажиллах чадвартай. (Premiere Pro, After effect, DaVinci Resolve, Figma, Photoshop, Illustrator);
- Бүтээлч, идэвхи санаачлагатай;
- Сошиал медиа, дижитал маркетингийн талаар мэдлэгтэй;
- Цаашид энэ мэргэжлээр ур чадвараа хөгжүүлэх сонирхолтой;
- Тууштай, тогтвор суурьшилтай ажиллах;
2026.11.20 хүртэл
Захиргаа, оффис менежер
BusinessБүтэн цаг
Business
Бүтэн цаг
Гүйцэтгэх үүрэг
- Удирдлагуудын цаг хуваарийг удирдах, уулзалтуудыг товлох, гадаад дотоод аялал зохион байгуулах
- Хурал, уулзалт зохион байгуулах, тэмдэглэлийг хөтлөх
- Ирсэн, явсан захидал, имэйл, утасны дуудлагыг зохицуулах
- Файл, баримт бичиг, бүртгэлийг зохион байгуулах, хадгалах
- Танилцуулга, тайлан болон бусад материал бэлтгэхэд туслах
- Алба хэлтсүүдийн уялдаа холбоо, хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны явцад хяналт тавих, гэрээний биелэлтийг хангуулах
- Нөөцийн төлөвлөлт, хяналт хийх, ерөнхий оффисын дэмжлэг үзүүлэх
- Хамт олон, нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахад оролцох;
Ур чадвар
- Бизнесийн удирдлага, менежмент, хүний нөөц эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй бол давуу тал болно.
- Оффис менежмент, захиргааны чиглэлээр ажилласан туршлагатай бол давуу тал болно.
- Албан бичиг, тайлан, баримт бичиг боловсруулах, бүртгэх, архивлах чадвартай.
- MS Office программуудыг эзэмшсэн, компьютерын хэрэглээний мэдлэгтэй.
- Зохион байгуулах, төлөвлөх, харилцах болон асуудал шийдвэрлэх чадвартай.
- Хариуцлагатай, нягт нямбай, санаачилгатай, олон ажил зэрэг гүйцэтгэх чадвартай.
- Багаар ажиллах, мэдээллийн нууцлалыг хадгалах, ёс зүйтэй харилцах чадвартай.
2026.12.11 хүртэл
Систем инженер
TechБүтэн цаг
Tech
Бүтэн цаг
Гүйцэтгэх үүрэг
- Сервер, сүлжээний дэд бүтэц суурилуулах, тохируулах, удирдах.
- Linux болон бусад үйлдлийн системийн хэвийн, найдвартай ажиллагааг хангах.
- Системийн мониторинг хийх, алдаа доголдлыг оношлох, шийдвэрлэх.
- Системийн аюулгүй байдал, хандалтын эрх, шинэчлэлт болон нөөцлөлтийг хариуцах.
- Docker, Kubernetes болон Cloud орчныг нэвтрүүлэх, удирдах.
- Infrastructure as Code (IaC) ашиглан дэд бүтцийг автоматжуулах.
- CI/CD pipeline-ийг нэвтрүүлэх, сайжруулах.
- Хөгжүүлэлт, туршилт болон үйлдвэрлэлийн орчныг стандартчилах, оновчтой болгох.
- Системийн архитектур, гүйцэтгэл, өргөтгөх боломжийг сайжруулах, техникийн баримтжуулалт хийх.
Ур чадвар
- Linux үйлдлийн систем, сервер, сүлжээ болон мэдээллийн аюулгүй байдлын мэдлэгтэй.
- Docker, Kubernetes, Helm, Infrastructure as Code (IaC) технологи ашиглах чадвартай.
- DevOps хэрэгслүүд ашиглан CI/CD автоматжуулалт хийх чадвартай.
- Систем инженер, дэд бүтэц эсвэл DevOps чиглэлээр 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай бол давуу тал болно.
- Асуудал шийдвэрлэх, багаар ажиллах, бие даан суралцах чадвартай.
- Хариуцлагатай, санаачилгатай, эерэг хандлагатай.
2026.11.25 хүртэл
DevOps инженер
TechБүтэн цаг
Tech
Бүтэн цаг
Гүйцэтгэх үүрэг
- CI/CD pipeline зохион байгуулах, автоматжуулах, тасралтгүй сайжруулах.
- Cloud болон дэд бүтцийг төлөвлөх, удирдах, оновчтой болгох.
- Docker, Kubernetes ашиглан контейнер орчныг нэвтрүүлэх, удирдах.
- Infrastructure as Code (IaC) ашиглан дэд бүтцийн тохиргоо, нэвтрүүлэлтийг автоматжуулах.
- Системийн мониторинг, алдаа оношилгоо, найдвартай ажиллагаа болон мэдээллийн аюулгүй байдлыг хангах.
- Development, Test, Staging, Production орчныг стандартчилах, хөгжүүлэлтийн багт техникийн дэмжлэг үзүүлэх.
- Сервер, сүлжээ, үйлдлийн системийн суурилуулалт, тохиргоо болон аюулгүй байдлыг хангах.
- Backup, Recovery, Upgrade, Migration үйл ажиллагааг хэрэгжүүлэх.
- Системийн архитектур, гүйцэтгэл, өргөтгөх боломжийг сайжруулж, техникийн баримтжуулалт хийх.
- Шаардлагатай тохиолдолд програм хангамжийн хөгжүүлэлт, скрипт бичих болон автоматжуулалтын ажил гүйцэтгэх.
Ур чадвар
- Linux, сервер, сүлжээ, мэдээллийн аюулгүй байдлын мэдлэгтэй.
- Docker, Kubernetes, Cloud, Infrastructure as Code (IaC) технологи ашиглах чадвартай.
- CI/CD pipeline автоматжуулах, скрипт бичих, Git болон мониторингийн хэрэгслүүдтэй ажиллах чадвартай.
- DevOps, System Engineering эсвэл холбогдох чиглэлээр 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай бол давуу тал болно.
- Асуудал шийдвэрлэх, багаар ажиллах, бие даан суралцах чадвартай, хариуцлагатай, санаачилгатай байх.
2026.11.27 хүртэл
Яагаад Чимэгэ гэж
Our benefits.
- 01
AI & Tech
Хиймэл оюун ба технологийн талбарт мэдлэг туршлагаа ахиулах
- 02
Experts
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн томоохон экспертүүдийн чиглүүлэг
- 03
NLP
NLP ба Deep learning чиглэлийн даалгавруудаар өөрийгөө сорих, ахиулах
- 04
Хамт олон
Чадварлаг хамт олон, ажиллах таатай орчин
- 05
Цалин
Өрсөлдөхүйц цалин
- 06
Хөгжил
Шинэ үүрэг хариуцлага руу ахих тодорхой карьерын зам